"Бөмбөгөр" худалдааны төвийн худалдаачдад халуун цай зарж, амьдардаг 90 настай С.Хорлоо эмээд туслах аян өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн билээ.
Энэхүү сайн үйлсийн аянг "Монгол тусгал залуучуудын нэгдэл" ТББ-ын залуус өрнүүлсэн билээ. Тэд С.Хорлоо эмээг шинэ өргөөтэй болох үйлсийг амжилттай биелүүлж, энэ сарын 6-нд шинэ байшингийн түлхүүрийг гардуулан өгсөн юм.
Тэгвэл өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Монгол тусгал залуучуудын нэгдэл" ТББ-ын залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ням-Эрдэнэ, гишүүн Ц.Сувд-Эрдэнэ нарт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Жуух бичиг гардуулан өгч, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
М.Болор