БОНХ-ийн сайдын А181 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын А456 дугаар захирамжийн дагуу Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого Сүхбаатар аймагт хийжээ.
Тооллогоор агаар бохирдуулдаг суурин 7498, хөдөлгөөнт 6183 эх үүсвэр байгаа нь өмнөх оныхоос 0,4-7.5 хувиар буурсан байна.
Баруун-Урт хотод Дулааны станц ашиглалтад орсоноор жижиг уурын зуухны тоо тодорхой хувиар буурсанч харин тээврийн хэрэгсэл нэмэгджээ.
Аймгийн төвд өглөө оройдоо утаан хөшиг татаад байдаг нь том жижиг уурын зуух болон гэр хороолол, автомашины яндангаас гарч буй утаа орчины агаарыг бохирдуулдгаас болж байна.