АН-ын бүлгийн даргаар Б.Гарамгайбаатарыг томиллоо. Тэрбээр томилогдсон даруйдаа мөн томилгоо хийсэн. Б.Гарамгайбаатар бүлгээ хоёр дэд даргатай болгох санал гаргаж, Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлснийг дэмжсэн байна. Ингэснээр АН-ын бүлэг С.Одонтуяа, Ш.Түвдэндорж гэсэн дэд даргатай боллоо.