УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэрийг дэвшүүлснийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулав. Ингээд тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг сонгох санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүн санал нэгтэй дэмжлээ.