УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Н.Энхболд уг хуулийн төслийг эхлээд УИХ дахь нам, эвслийн бүлгүүд дээр сайн ярилцаж ойлголтоо нэгтгэх шаардлагын үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хийх үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт мөн ийм горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.