УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлэг тус Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж буй А.Бакейг улируулан сонгох санал гаргасныг танилцуулсан юм.
Байнгын хорооны даргад өөр нэр дэвшигч гараагүй тул хуралдааныг УИХ-ын гишүүн Су.Батболд даргалж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь А.Бакейг тус Байнгын хорооны даргаар улираан сонгохыг дэмжлээ.