УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Х.Бум-Эрдэнийг томилох тухай асуудлыг хэлэлцээд олонхын саналаар дэмжсэн. Түүнчлэн Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг, Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томиллоо.