Үндэсний түүхийн музейн Сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Энхбат Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт өвд тооцогдох 1024 үзмэрийг хулгайлан хил давуулан худалдсан хэргээр шүүхээс ял сонсоод байгаа. Шүүх 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 448 төрлийн 1054 үзмэр хулгайлсан гэж түүнийг буруутган долоон жил хорих ял ногдуулж, улсад учруулсан хохирлыг нь түүгээр төлүүлэх болсон юм. Гэтэл Б.Энхбатын авч гарч, хятадуудад худалдсан гэж үзэж, олон улсад эрэн сурвалжлахаар Интерполд хандсан зарим эд өлгийн зүйлс нь Үндэсний түүхийн музейнхээ сан хөмрөгт ямар ч бүртгэлгүй хэвтэж байсныг саяхан тус музейд хийсэн тооллогоор тогтоосон байна. Хэдийгээр Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт хийсэн улсын тооллогын ажил дуусаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч буй ч эцсийн дүн нь гараагүй байгаа аж. Урьдчилсан дүнгээр бүртгэгдээгүй 2387 үзмэр шинээр тоологдсон гэнэ. Тэдний 70 орчим нь Б.Энхбатын завшиж үрэгдүүлсэн үзмэр хэмээн бүртгэгдсэн байсан талаар эх сурвалжууд хэлж байна.
2008 онд улс даяар музейн сан хөмрөгт тооллого хийх үеэр Б.Энхбатад холбогдох хэргийг илрүүлсэн бөгөөд тухайн хэрэгт дүгнэлт гаргасан мэргэжлийн хяналтын байгууллагын шинжээчид, иргэний нэхэмжлэгчээр оролцсон музейн ажилтнууд нь түүнийг хэлмэгд үүлэхийн тулд байгаа үзмэр үүдийг байхгүй гэж бүртгэснийг ч үгүйсгэхгүй. Магадг үй одоо болтол 2012 онд хийсэн тооллогынхоо дүнг гаргахгүй байгаа нь сураггүй болсон үзмэр гэж тооцон өөрсдөө завших санаархал байв уу гэх хардлага ч төрж байгаа юм.
Г.РАВЖАА