Энэ жил дэлхий даяар 60 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алджээ. Энэ тухай Америкийн олон нийтийн байгууллага болох Сэтгүүлчдийг хамгаалах хорооны өнөөдөр нийтлэгдсэн тайланд дурдсан байна. Тус байгууллага өөр 18 хүний үхлийн шалтгааныг ажил мэргэжилтэй нь холбоотой эсэхийг тогтоохоор шалгаж байгаа аж.
Сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай орон нь Сири болсон байна. Энэ онд тус улсад наад зах нь 17 сэтгүүлч амиа алджээ. 2011 онд Сирийн дотоодын зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш тус улсад 79 сэтгүүлч амиа алдсан байна.
Тайланд дурдсанаар, энэ жил хэвлэл мэдээллийн хоёр ажилтан Украинд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алджээ. Энэ нь тус улсад сэтгүүлчид амиа алдсан 2001 оноос хойших анхны тохиолдол юм. “Тус улсад энэ онд хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулж, зөрчсөн буюу сэтгүүлчдэд халдах, хорьж саатуулах болон хулгайлах тохиолдол олонтаа гарсан” гэж Сэтгүүлчдийг хамгаалах хорооны тайланд тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: NHK