Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар энэ цагийн эгэл баатраар Хэнтий аймгаас шалгарсан лаборатори 1-р сургуулийн 8а ангийн сурагч Ц.Ухаанзаяаг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр түүний гаргасан амжилтаар бахархаж, үеийн найзууддаа үлгэр дуурайлал болж байгаад нь болон Хан Хэнтий нутгаас төрсөн 2 дахь эгэл баатар болсонд талархал илэрхийлж, цаашид төрөлх нутагтаа хүмүүнлэгийн үйлсийг хамтран хийх талаар ярилцжээ.
Мөн энэ үеэр Ц.Ухаанзаяа охинд Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн авсан “Буйр нуур” гэрэл зургийг гарын бэлгийн хамт гардуулан өглөө.
М.Хүдэрбаатар нь Хэнтий аймагт хүүхдийн халамжийн төв байгуулан бүтэн өнчин олон хүүхдийг асран хамгаалж байсан сайн үйлсээрээ Энэ цагийн эгэл баатраар 2011 онд шалгарч байсан байна.