Булган аймгийн Булган сум “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-д гэр бүлийн шатрын тэмцээн зохион байгуулж, угийн бичгийн сургалт хийн, гэр бүл судлаач эрдэмтэн хүмүүстэй уулзуулах зэрэг олон ажил зохион байгуулаад байна.
Иргэдийн гэр орны нөхцөлийг сайжруулахад бусад байгууллагын дэмжлэгийг өргөжүүллээ. Үүний дүнд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас хоёр айлын байшинг 18 сая, МСҮТ-өөс иргэн Л.Бямбаагийн байшинг нэг сая төгрөгөөр засварлаж тусаллаа. Сумын амьжиргаа дэмжих зөвлөлөөс шийдвэрлэсний үндсэн дээр нийгмийн халамжийн хуулийн дагуу 8,4 сая төгрөгийн санхүүжилтээр долоон иргэний гэр орны нөхцөлийг сайжруулж өрх толгойлсон эмэгтэйд шинэ гэр олгон, мөн “Монполемент” компанийн дэмжлэгээр нэг айлыг гэртэй болгоод байна.