УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах зохицуулалтыг Тамхины хяналтын тухай хуульд тусгах санал гаргаад буй. Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, энэ хуулийн төслийг дэмжив.
Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн А.Бакей хуулийн төс өлд “даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь, хэмжээг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын таван хувиас хэтрүүлэхгүйгээр” гэж заасныг яагаад “Дөрвөөс доошг үй хувиар” гэж өөрчилснийг тодруулсан. С.Эрдэнэ гишүүн “Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад уян хатан шийдвэр гаргах гэхээр болдоггүй. Хуульд заавал өөрчлөлт оруулдаг. Өнөөдөр даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг тогтооход Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс оруулсан саналыг үндэслээд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлээд явах боломжтой байгаа. Иймээс хуульд уян хатан байдлаар оруулж өгөх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр энэ заалтыг оруулсан” гэж хариулав. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүү, найруулгын чанартай санал бүрээр санал хураалт явуулж, Байнгын хорооны гишүүд дэмжсэн. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлц үүлгийг хийхэд А.Бакей хүүхэд харах, асрах үйлчилгээний ялгаа болон хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд төрөөс хувьсах зардал олгохоос гадна өөр ямар дэмжлэг үзүүлэх талаар лавлав.
Уг хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар “Хүүхэд харах, асрах гээд нэр, томьёонууд дээр нэлээд ярьсан, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Асрах гэдэг нь асаргаа сувилгаа шаардсан, өвчин зовлон, бэрхшээлтэй хүүхдийн асуудал ярих болдог. Монгол хэл зүй, монгол ахуйгаас авч үзэхэд хүүхэд харах гэдэг нь асаргаа хамгаалалт, хоол, хүнс тэжээлээр хангах, хөгжүүлэх тухай асуудлыг оруулсан байдаг. Иймд хуулийн төсөлд нэр томьёог тайлбарласан зүйл заалтууд дээр нэлээд тодорхой тусгаж өгсөн. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд төрөөс олгож байгаа зардлаас өөр дэмжлэг байхгүй. Хүүхд үүдийн хоолны зардал, хувьсах зардал, багш нарын цалинг өгөхөөр байгаа” гэв. Түүнчлэн Ё.Отгонбаяр гишүүн хуулийн төсөлд хүүхэд асрах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн хариуцлагын асуудал бүрхэг байгааг сануулж, хэрэв асрагч зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага тооцох асуудлыг хөндөв. С.Ганбаатар гишүүн “Хүүхэд асрагч хариуцлага алдсан тохиолдолд хууль, шүүхийн байгууллагаар шийд үүлж хариуцлага тооцно” гэсэн хариулт өглөө. Тус хуулийн төслийг Байнгын хорооны гишүүд мөн дэмжсэн юм.