Аргын тооллын 12 сарын 28, Адъяа гараг.
Билгийн тооллын 7, Могойг хүлэгч одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 45 минутанд мандан орой, 17 цаг 06 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гарахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.