Энэ оныг Дундговь аймаг дэд бүтэцээ сайжруулах жил болгож, 13 багц ажил төлөвлөсний нэг нь сумын төвийн төвлөрсөн дулаан хангамж төсөл юм. Энэ төслөөр Сайхан- Овоо сум төвлөрсөн халаалтын зуухтай болж, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд дулаанаар хангагдах боломжтой боллоо.
Сайхан- Овоо суманд төвлөрсөн халаалтын зуух барьж, шугам сүлжээ угсрах ажилд улсын төсвөөс 150 сая төгрөг зарцуулж, үүн дээр Дундговь аймгийн “Ган-Илч” ХХК 250 сая төгрөг нэмж төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинэ дэд бүтэцийг хөдөөгийн суманд бий болгосон юм.
Одоогийн байдлаар төвлөрсөн халаалтад арав гаруй байгууллага, айл өрх холбогдож, дулаанаар хангагдаж эхэлжээ.