Мал тооллогын урьдчилсан дүнгээр Дундговь аймгийн мал сүрэг таван төрөлдөө 420 гаруй мянган толгойгоор өссөн байна.
Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор мал сүргийн тоо толгой нэг сая 996 мянгад хүрсэн бол өнөө жил урьдчилсан байдлаар 2 сая 420 гаруй мянгад хүрчээ. Энэ нь 2009- 2010 оны зудыг эс тооцвол 2000 оноос хойш мал сүрэг хамгийн олон тоо толгойгоор өссөн үзүүлэлт болж байна. Тэр үед нэг сая 200 гаруй мянган мал тоолуулж байсан бол энэ тоо өнөө жил хоёр дахин өссөн гэж хэлж болохоор байна.
Урьдчилсан тоог төрөл тус бүрээр нэрлэвэл тэмээ 27 мянга 998,адуу 104 мянга 400, үхэр 45 мянга 470 толгойд хүрч, нэг сая 136 мянган ямаа, мөн нэг сая 107 мянган хонь тоологдоод байна.