Чингисийн талбай дээр хоёр дахь мөсөн гулгуурийн нээлт тун удахгүй болно. Хүүхэд залуус дахин нэг мөсөн гулгуур нээх хүсэлт тавьсан аж. Учир нь энэ талбайд гулгах гэхэд багадаж, зай талбай нь ч жижигдэж байгаа аж. Ингэснээр Нийслэлийн Захирагчийн ажлын алба энэ байдлыг судалж үзээд дахин хоёр дахь мөсөн гулгуурыг нээхээр болжээ. Ийм хоёр мөсөн гулгуурын талбайтай болсноор 31-нд Чингисийн талбайд болох ""Улаанбаатарын мөнгөн үдэш" цэнгүүнийг ч улам чимэх юм.
М.Болор