Хөвсгөл аймгийн төвийн “Эрдмийн далай” цогцолбор сургууль улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр 2000 хүүхдийн багтаамжтай, стандартад нийцсэн спорт заалтай боллоо. Усанд орох шүршүүр, хувцас солих өрөөтэй энэ зааланд олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой юм байна. Үүнийг “Сант-Өндөр” компанийн барилгачид чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад оруулжээ.