Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэлх зургаан км авто замын хөдөлгөөнийг маргааш нээхээр болжээ. Төмөр замын гармын өргөтгөл хэсгийн үлдсэн ажлыг ирэх хавар хийхээр ийнхүү замын зорчих хэсгийг нээж байгаа аж. Богд уулын араар тавьсан замтай зэрэгцэн энэ онд тавьсан Дүнжингаравын зам нь хотын төв замд ачаалал өгөлгүй зүүн баруун тийш нэвтрэх боломжийг нээж буйгаараа онцлогтой.