“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа ойртжээ. Төрийн орон сууцны корпорацын захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпорац тус хорооллыг өнгөрсөн зургадугаар сараас барьж эхэлсэн бөгөөд ирэх оны I улиралд эхний 22 барилгыг улсад хүлээлгэн өгөх юм байна. Тус хороолол 28 га газрыг хамарсан, есөн давхар 48 барилга, 12 давхар 60 барилгатайгаас гадна дөрвөн цэцэрлэг, хоёр сургуультай байх аж. Өдгөө 2592 айлын орон сууцны 48 барилгыг барьж буйгаас үлдсэн 26 барилгыг ирэх аравдугаар сарын 31-нд хүлээлгэн өгөх юм байна. Үнийн хувьд тухайн үеийн зах зээлийн хамгийн хямд үнээр захиалга авах гэнэ. Ажлаа дуусгаад, санхүүжилтийн тооцоог гарган өртгөө тооцож, бодит үнийг тогтоох аж.