Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүйн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг төрийн дээд одон медалиар шагналаа. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, Тэргүүнд дэд комиссар Ж.Ганбаатар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн III хэлтсийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн ахлах төлөөлөгч, хошууч Б.Аадарсүх, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Тусгай хамгаалалтын хэсгийн дарга, хошууч М.Батхуяг нарыг шагнажээ. "Цэргийн хүндэт медаль"-иар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Х.Эрдэнэбаяр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвийн дарга, дэд хурандаа Ж.Алтангэрэл, Лицензийн төвийн дэд дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Энхбат нарын 21 алба хаагч шагнуулсныг ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис гардуулж өгсөн юм. Мөн "Шударга журам" медалиар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтсийн II тасгийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Баяржаргал шагнуулжээ.