Аргын тооллын 12 сарын 31. Буд гариг. Билгийн тооллын 10, Гоё хүүхэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан орой 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх мал адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.