Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр
“Шинэ жил-эрүүл хяналт” арга хэмжээний хүрээнд энэ сарын 27-ноос 30-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд шалгалт явууллаа.
Шалгалтаар Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас хөдөлгөөн зохицуулах чиглэлээр зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 385 уулзвар, хяналтын цэгт давхардсан тоогоор 499 офицер, 523 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 240 сонсогч ажилласан байна.
Цагдаагийн ажилчид 2900 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 597 хүнд торгох арга хэмжээ авч, 14 хүнийг баривчлуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 419 зөрчил илрүүлж, осол, зөрчил гаргаж, зарлагдсан 22 тээврийн хэрэгслийг журамлажээ.
М.Болор