2015 оны нэгдүгээр сарын 01-нээс 04-ний өдрүүдэд бүх нийтээр амарна. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын албаны албан хаагчид улс эх орон, иргэдийн аюулгүй байдлыг ханган албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Шинэ оны босгон дээр 31-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 2, 3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслах, замын хальтиргаа гулгаанаас үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн аж ахуйн нэгж байгууллагын хувьд барилга байгууламжийн дулааны шугам сүлжээний эвдрэл, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах зэрэг аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.