Монголын Залуучуудын холбооноос шинэ оны анхны нар харах арга хэмжээг Хангайн зөрлөгт зохион байгууллаа. Уг арга хэмжээ жил бүр уламжлал болон зохиогддог.
Өнгөрсөн жил Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран зохиож буй.
Энэ үеэр галын наадам, чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болсон юм.. Шинэ оны анхны нар харсны дараа аялагчдын дунд “Гоёмсог цасны баяр” болж, нар сайхан мандлаа хэмээн МЗХ-ны удирдлагууд онцлон, шинэ оны анхны нар харсан хүмүүс ухайлав.. Монголчууд шинэ жилийн эхний өдөр мандсан нарыг бусдаас урьтаж харснаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлэгшээдэг билээ.
М.Болор