МУИС-ийн ректор А.Галтбаяр арванхоёрдугаар сарын 29-нд ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаас ийнхүү ажлаа өгөх болсон байна.
Тэрбээр энэ албыг хашихдаа багагүй хэл аманд өртсөн. МУИС-ийн зарим багш нар түүний хэрэгжүүлжсэн бодлогыг эсэргүүцэж, нэлээд тэмцэл хийж байсан юм..
Мөн оюутнууд ч хэд хэдэн удаа эсэргүүцэн жагсаал цуглаан хийж, түүний өрөөний урд ч суулт хийж байсан удаатай.
М.Болор.