Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхэлнэ.
Иймд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид та бүхэн өөрийн оршин сууж буй хороон дээрээ очиж бүртгэлдээ хамрагдах юм. Бүртгэл мөн өдрөөс нэгдүгээрдүгээр сарын 20-ны хооронд үргэлжлэх аж.