Хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн газруудын 71 хувь нь14 төрлийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй гэсэн мэдээлэл байгаа хэдий ч шаардлага хангахгүй байгаа аж.
Тодруулбал 57 хувь нь 1-3 нэрийн халдваргүйтгэлийн бодисын нөөцтэй, нэг удаагийн маск, малгай, бээлийнээс бусад нь хангалтгүй байна. Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон зэрэг долоон аймаг хувийн хамгаалах хэрэгсэлийн, есөн аймаг халдваргүйтгэлийн бодисын нөөцгүй байжээ.
Долоон аймгийн нөөцөд байгаа халдваргүйжүүлэх бодисд хийсэн шинжилгээгээр жавелионд агуулагдах идэвхит хлорын агууламж 83,3 хувьд нь шаардлага хангахгүй байжээ.
Эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх химийн бодисын жагсаалтад ороогүй шахмал хлораминийг Баян-Өлгий, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудад хэрэглэж байсан зэрэг зөрчил илэрчээ.