Завхан аймаг улаан хальст сармисны тариалалтыг нэмэгдүүлэх, хадгалах технологийг сайжруулах зорилгоор “Завханы улаан хальст сармис” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. 2012-2016 онд биелүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд 2015 онд дээрх ажилд 10 сая төгрөг зарцуулахаар тусгажээ. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, энэ хаврын тариалалтад зориулан 70 кг үр нөөцөлсөн аж. Улаан хальст сармисыг Завханы брэнд бүтээгдэхүүн болгож, ногоочдынхоо орлогыг нэмэгдүүлэхийн тулд тус аймаг энэ жил нэлээд ажил хийхээр төлөвлөжээ.