Найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр болно.
Уг шүүх хурал өнгөрсөн сарын 22-нд болох байсан ч шүүх бүрэлдэхүүн талийгаачид анхны задлан шинжилгээ хийсэн эмчийг шүүх хуралд заавал оролцуулах ёстой гэж үзсэнтэй холбогдуулж хойшилсон юм.
Прокуророос Г.Алтанхүүг 2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт буруутгаад байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.