Төв аймгийн Архивын газрын Төрийн архивын тасаг шинэ оны өмнөхөн зориулалтын байртай болжээ. Төр, захиргааны хоёрдугаар байрны нэг давхарт нүүж орсон тус архив нийт долоон өрөөтэй аж. 1957 онд байгуулагдахдаа ганц орон тоотой, есөн хөмрөг үүсгэгч байгууллагын 290 хадгаламжийн нэгжтэй байсан энэ тасаг эдүгээ 159 хөмрөг үүсгэгчийн 51 мянга гаруй хадгаламжийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Төрийн архивын тасаг үүнээс өмнө зориулалтын байргүй байсан дөрвөн удаа нүүсэнаж. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 140 гаруй сая төгрөгөөр эл архивыг ийн байртай болгожээ. Шинэхэн байранд нь нягтаршуулсан шүүгээ, камер, утаа, ус чийг мэдрэгч, архивын программын сервер, түүний мэдрэгч, баримт зөөдөг тэргэнцэр, тоос сорогч зэрэг хэрэгтэй зүйлийг нь байрлуулсан байна.