Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг, Дунд хавтгайн энгэр гэдэг газарт өвөлжиж байсан малчин С-ийн нохой өнгөрсөн бямба гаригт гурван хүн рүү дайрч, биед нь нэлээд хүнд гэмтэл учруулжээ. Нохойд уруулсан хүмүүсийг Онцгой байдлын ажилтнууд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт аваачиж, тэдэнд боолт хийлгэн вакцин тариулсан аж. 20-36 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэйн биеийн байдал одоо дээрдэж байгаа бөгөөд хүн рүү дайрсан нохойг устгаж, шинжилгээнд дээж явуулжээ. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.