Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаанаар Ерөнхий захирлыг томилох асуудлыг хэлэлцэж АН-ын генсек Ц.Оюундарийг томилох шийдвэр гаргав.
МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн хуралдаанд нийт 12 гишүүн оролцсоноос 11 гишүүн буюу 91 хувь нь Ц.Оюундарийг Ерөнхий захирлаар томилохыг дэмжлээ.
Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос МҮОНРТ-ийн шинэ захирал тамгаа гардаж авсан байна. Тэрбээр ажлаа авсан даруйдаа энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаар Үндэсний зөвлөлөөс гаргасан орон тооны цомхотголын ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Ц.Оюундарь 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн бөгөөд тухайн үед МҮОНТ-д сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Мөн 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захирлаар ажилласан. 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, "Сэтгүүл Зүйн Мастер"-ийн зэргийг хамгаалсан бөгөөд өнөөг хүртэл АН-ын генсекээр ажиллаж байсан юм. Харин өнөөдөр намын генсекийн ажлаа хүлээлгэн өгөх юм.