12 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхэнд амны хөндийн эрүүл мэндийн сургалт явуулсан байна. Уг сургалтыг ”Mayflower” шүдний эмнэлэг, “Адилакс” ХХК-тай хамтран зохиосон ажээ. Тус шүдний эмнэлэг нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг, шүдээ зөв арчлах дадал заншлыг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 96 дугаар сургууль, 21 цэцэрлэгийн 12 мянга гаруй хүүхэд, сурган хүмүүжүүлэгч багш нарт амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг явуулж, шүдний оо бэлэглэжээ.