БСШУ-ны сайд шинэ оны анхны тушаалаараа МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнийг томилов.
МУИС-ийн захирлаар ажиллаж байсан А.Галтбаяр өнгөрсөн оны сүүлч 12 дугаар сарын 30-нд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарах өргөдлөө өгсний дагуу ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний оронд ийнхүү Р.Бат-Эрдэнийг томилжээ.
Р.Бат-Эрдэнэ өмнө нь Боловсрол болон БСШУ-ны яаманд газар, хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан боловсролын салбарын туршлагатай. Тэрбээр АНУ-д боловсрол дээшлүүлэн боловсролын салбарын төсөл дээр ажиллаж байгаад салбартаа эргэн ирж байгаа нь энэ.