Баянхонгор аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц томоохон арга хэмжээ оны өмнөхөн болжээ.
Тодруулбал, Баянхонгор аймаг гадаад харилцаагаа өргөжүүлж, Унгар улсын худалдааны төлөөлөгчийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Ийнхүү тус аймаг Унгар улстай бүх талаар хамтран ажиллахаар тохирчээ. Гэрээг үзэглэснээр эхний ээлжинд малын гаралтай түүхий эдийг боловсруулах, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, жижиг үйлдвэрлэлд зориулсан технологи, тоног төхөөрөмжийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр болж байна.