Баянхонгор аймгийн 20 суманд ажиллаж байгаа Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар болон 26 байгаль хамгаалагчид улирагч оны ажлаа тайлаглажээ.
Тэд 2014 онд хийсэн ажил, орон нутгийн онцлогийг харуулсан үзэсгэлэнг аймгийн ЗДТГ-ын зааланд зохион байгуулсан байна. Үзэсгэлэнг аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, хэлтэс агентлагуудын дарга нар, ард иргэд өргөнөөр үзэж сонирхжээ.
Үзэсгэлэнгийн үеэр “Мазаалай” сүлд дууны уралдаан, Шилдэг экоклуб, Мазаалай гар зургийн уралдаан зэрэг уралдааны шилдгүүдийг шалгаруулсан байна. Мөн БОХУБ, байгаль хамгаалагчдын үзэсгэлэнд авчирч танилцуулсан бүтээлүүдээс дөрвөн сумыг шалгаруулж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнажээ.