Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв санаачлан дүүргийн Засаг даргын дэмжлэгээр дүүргийнхээ үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж, “Дүнжингарав” олон улсын худалдааны төвд зургаан ам метр талбай түрээсэлжээ. “Багануурт үйлдвэрлэв” гэх нэртэй уг талбайдаа дүүргийнхээ үйлдвэрлэгчдийн хийсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулж буй аж. Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой уг үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Засаг дарга нөөц хөрөнгөөсөө эхний гурван сарын түрээсийг нь төлөх болсон байна.