Индонезийн Эргийн хамгаалалтын албаныхан “AirAsia” компанийн QZ8501 нислэгийн дугаартай Airbus A320-200 онгоцны сүүл хэсгийг дуу авиа мэдрэгч роботын тусламжтайгаар Явагийн тэнгисийн ёроолоос илрүүлсэн байна. Онгоцны хар хайрцаг болон нислэгтэй холбоотой бусад мэдээллийг хадгалдаг төхөөрөмжүүд онгоцны сүүл хэсэгт байдаг аж. Роботын илрүүлсэн зүйлийг тэнгисийн ёроолоос татаж гаргахаар олон улсын эрлийн баг ажиллаж байна.
Ослоор амь үрэгдсэн 162 хүний 37-гийнх нь цогцсыг тэнгисийн уснаас гаргажээ