Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шарын гол” компани жилд 600 мянган тонн нүүрс угаах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэрээ энэ улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг үйлдвэрийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зургаан тэрбум төгр өгийн зээлийн санхүүжилтээр өнгөрс өн зургадугаар сараас барьж эхэлсэн байна. Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Английн “Parnaby Cyclones International” компани нийлүүлсэн аж. Үйлдвэр ашиглалтад орсноор 24 ажлын байр шинээр бий болох гэнэ. “Шарын гол” компани эрчим хүчний нүүрс олборлодог бөгөөд бүтээгдэхүүнээ экспортлох зорилгоор баяжуулах үйлдвэр барьж буй.
Тус компанийн Бизнес хөгжил, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Отгонзул “Үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрээд, мөн олон улсад нүүрсний үнэ тогтворжих үед бүтээгдэхүүнээ экспортлох бодолтой байгаа. Гэхдээ нэн тэргүүнд сайн чанарын нүүрс хэрэглэдэг дотоодын цементийн үйлдвэрүүдийг хангана. Одоогоор Япон, Солонгос, Турк болон ОХУ-аас манай нүүрсийг худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн. 2016-2017 оноос экспортолж эхлэх болов уу” гэж ярилаа.
Т.БАТ