Ховд аймгийн Мөнххайрхан сум “Өлгий” төсөл хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Олуулаа болъё” гэсэн уриалгыг дэмжиж, төслийн хүрээнд өнгөрсөн жил 65 нярайд өлгий бэлэглэжээ. Сумынхаа хүн амыг өсгөх зорилготой энэ төсөлд 1.5 сая төгрөг зориулж буй аж. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд тус сумын 1126 иргэнд Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж хэлбэрээр 184.5 сая төгрөг олгосон байна.