Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж 8148 залууг ажилтай болгожээ. Төсөл, хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуучуудын тоог үүнд оруулгүй юм байна. 2015 онд үүнээс хоёр дахин олон залууг ажилтай болгохоор тус бирж зорьж байгаа аж. Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн онд оюутан, залуусыг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, хөдөлмөрийн бирж явуулаар ажиллуулах зэрэг олон үйлчилгээг шат дараатайгаар зохион байгуулж, “Бүтээн байгуулагч залуус”, “Ажлын гараа”, “Сумын залуус” зэрэг төсөл хэрэгжүүлэн залуучуудыг сум орон нутагт нь ажиллуулж ажлын туршлага суулгасан юм.