Төсөв хүндрэлтэй батлагдсан хэдий ч Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ онд 48 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх аж.
Тодруулбал, өнгөрсөн онд санхүүжилт зогссоны улмаас царцаагдсан, дутуу орхигдсон барилгын ажлуудыг бүрэн дуусгах юм. Тухайлбал аймгийн хэмжээнд 4 дотуур байр, 3 цэцэрлэг, 4 сургууль, 2 эмнэлэгийн барилгын ажил дутуу байгаа бол энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Мөн шинээр бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлэх бөгөөд Мөрөн суманд 8 тэрбум төгрөгөөр 9,8 км хатуу хучилттай авто замыг усны хамгаалалт шуудуу, гэрэлтүүлгийн хамт хийх, хөдөө сумдад гүүр барих зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэх ажээ.