Хөвсгөл аймаг 2015 оныг залуусын хөгжлийг дэмжих жил болголоо.
Тус аймаг хүн амын тоогоороо улсдаа тэргүүлдэг бөгөөд нийт хүн амын 70-аас доош хувь нь хүүхэд залуус байдаг аж. Иймээс залуусын хөгжлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор залуусын хөгжлийг дэмжих жил болгожээ. Мөн залуусыг хөгжүүлэх зорилгоор сургалтанд хамруулж, хөгжих, нэгдэх, мэдлэг мэдээллийг олгох зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.