Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 1-нд ОХУ-ын талаас эзэн хариулгагүй 104 сарлаг улсын хил даван орж ирснийг хилчид илрүүлжээ. Сарлагийг тухайн чиглэлээр нь буцаан гаргаж, Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар ОХУ-ын талд мэдэгдсэн байна. Мөн тэр өдөр Дорнод аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас бэлчээрээр найман толгой үхэр улсын хил даван орж ирснийг тухайн чиглэлээр нь буцаан гаргасан байна.