2014-2015 онд нийт 100 гаруй мянган оюутанд 80.8 тэрбум төгрөгийн үндэсний тэтгэлэг, 17 мянган оюутанд 10 гаруй тэрбум төгрөгийн урамшууллын тэтгэлэг олгосон байна. Харин дүнгийн голч нь хүрээгүй 40 мянган оюутан тэтгэлгээс хасагдсан аж. Ингэснээр нийт 13 орчим тэрбум төгрөг хэмнэсэн байна.
Өнгөрсөн оны сүүлээр оюутнууд сургалтын төрийн сангаас үндэсний болон урамшууллын тэтгэлгээ авсан. Энэ удаагийн тэтгэлгийг бакалаврын ангийн 2-оос дээш голчтой, магистр, докторын ангийн 2.8-аас дээш голчтой оюутнуудад өгөхөөр заасан. Гэтэл зарим оюутны хувьд дүнгийн голч нь 2-оос дээш байгаа хэрнээ баримт бичгийн зөрчлөөс болж үндэсний тэтгэлгээ авч чадаагүй тохиолдол гарсан байна. Тиймээс үндэсний тэтгэлгээ авч чадаагүй оюутнуудын 70 мянган төгрөгийг нөхөж олгох юм байна.