Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувьсгал хийх нэгэн бүтээлийг Францын “New Wind” компани ирэх гуравдугаар сард танилцуулах гэнэ. Найман метр өргөн суурьтай, 11 метр өндөр, 72 “навч”-тай энэ хиймэл мод бага хэмжээний салхин цахилгаан станц юм. Салхины хүчээр эргэлдэж, тэгэх бүртээ эрчим хүч хуримтлуулах бортогон хэлбэртэй “навч”-нууд нь жилд дунджаар 280 өдрийн турш 3.1 кВт/цаг эрчим хүч ялгаруулах хүчин чадалтай юм байна. Энэ нь дахин ашиглаж болох, байгальд ээлтэй хуванцар эдээр хийгдсэн, хөнгөхөн, дээр нь шувууд суусан ч ямар нэг сөрөг нөлөөгүй зэрэг онцлогтой аж.
“Салхин мод” хэмээн нэрийдсэн бүтээлээ “New Wind” компанийнхан 36 мянган ам.доллараар үнэлж байна.