Английн Байгаль орчны хүрээлэнгийн мэргэжилтнүүд далайн түвшин нэмэгдэх нь хэчнээн барилга, байшинг сүйтгэж магадгүйг судалжээ. Тэгэхэд ирэх 25 жилд Британийн өмнөд хагас буюу Англи, Уэльсийн нутаг дахь нийт тэрбум фунт стерлингийн үнэ бүхий 800 барилга далайн усанд “залгиулна” гэсэн тооцоо гарсан байна. Харин энэ тоо энэ зууны эцэс гэхэд 7000 болж өсөх аж. Тэдгээр барилгын дунд айлын ердийн сууц болох нэг давхар жижиг байшингаас эхлээд хэдэн зуун жилийн түүхтэй, олон арван ам.метр талбай эзлэн орших эртний орд харш ч байгаа гэнэ.