Паралимпийн Монгол улсын хүүхдийн наадмыг энэ оны тавдугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо албан ёсоор эхлүүлэхээр болсон байна.
Өнөөдөр Эрүүл мэнд спортын дэд сайт Т.Болдбаатар Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг хүлээн авч уулзжээ. Дэд сайд Т.Болдбаатар, Д.Нямхүүгийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулсаныг нь гардуулж өгсөн юм. Энэ үеэр Д.Нямхүү олимпийн эрх авах тэмцээнүүд эхлэж байгааг онцлоод, манай паралимпийн тамирчид оноогоо сайн цуглуулж, олимпийн наадамд өндөр амжилт гаргах зорилт тавиад байгаа гэв. Мөн 2015 оны есдүгээр сард дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг наадам Сочи хотноо болох талаар мэдээллээ.