Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргыг сонголоо. УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлж буйг тус бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулав. Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нар үг хэлсэн юм.
Мөн Ц.Оюунбаатар гишүүн энэ чиглэлээр зургаан сар ажиллах боломж олгож, даргаар сонгож өгөхийг хүссэн ч санал хураалтаар явуулахад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн санал авч Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдлоо.