Мал аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж, амжилт гаргаж буй малчдыг Засгийн газраас Улсын сайн малчин цол, тэмдгээр шагнаж ирсэн. Уг цолыг 1992 оноос олгож эхэлжээ. Одоогоор 496 малчин хүртээд буй. Орон нутгийн удирдлагууд энэ жил ажил үйлсээрээ шалгарсан гурван малчныхаа материалыг холбогдох журмын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ирүүлээд байгаа бөгөөд Цагаан сарын өмнө тодруулна гэж тус яамнаас мэдэгдлээ.
Орон нутагтаа мал маллагаараа тэргүүлж, үлгэр дуурайл болж буй малчдыг алдаршуулдаг Улсын сайн малчин цол, тэмдгээр 2012 онд 55, 2013 онд 45, 2014 онд 53 малчин шагнуулж байжээ. Засгийн газрын 2014 оны нэгдүгээр сарын 11-ний тогтоолын дагуу Улсын сайн малчин тус бүрт гурван сая төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулдаг. Дээрх журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, жил бүр 53 хүртэлх малчныг Улсын сайн малчин цол, тэмдгээр шагнах болсон байна.